• И-мэйл info@bogdleasing.com
  • Утас 75074545

"Санхүүгийн түрээс" гэдэг нь

Санхүүгийн түрээс гэж түрээслэгчий захиалгын дагуу түрээсийн зүйлийг гуравдагч этгээдээс худалдан авч гэрээний үндсэн дээр тодорхой хугацаанд, төлбөртэйгээр Түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлж, түрээсийн хугацаа дуусгавар болоход түрээсийн зүйлийн өмчлөлийг Түрээслэгчид шилжүүлэх нөхцөл бүхий түрээсийг хэлнэ. “Санхүүгийн түрээсийн тухай хуулиь-ийн 3-р зүйл”

Түрээсийн давуу тал

Түрээсийн хүү бага
Түрээсийн хугацаа урт
Төлбөрийн уян хатан нөхцөл
Даатгагдсан хөрөнгө
Түргэн шуурхай үйлчилгээ

"Түрээсийн зүйл" гэж

Санхүүгийн түрээсийн гэрээний дагуу түрээслүүлэх техник, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл зэрэг ашиглалтын явцад үндсэн шинж чанараа алддаггүй, үндсэн хөрөнгөд хамаарах биет эд хөрөнгийг хэлнэ. Түрээсийн зүйл нь түрээсийн төлбөр, урьдчилгаа болон төлөх ёстой бусад төлбөрийг бүрэн барагдуулах хүртэл компанийн өмчлөлд байх бөгөөд бүрэн барагдуулсан нөхцөлд түрээслэгчийн өмчлөлд шилжүүлэх нөхцөлтэйгээр эзэмшүүлж, ашиглуулдаг.

Бичиг баримтуудын бүрдлийг бүрэн хангасан байх

Ашиглалтын явцад үндсэн иж бүрдэл, шинж чанараа хадгалж чадахуйц

Эдийн засгийн үр ашигт хугацаа нь удаан, үнэ цэнээ бага алддаг байх

Түрээсийн хугацаанд түрээсийн зүйлийг даатгалд хамруулах боломжтой байх

Биет байдлын болон техникийн доголдолгүй байх

Зах зээлийн үнийг тодорхойлох боломжтой байх

Нийлүүлэгч байгууллагад тавигдах шаардлага

Түрээсийн зүйл нийлүүлэгч аж ахуйн нэгж, байгууллагад дараах шаардлагыг хангасан байх

1 жилээс дээш үйл ажиллагаа явуулсан иргэн, хуулийн этгээд

Бизнесийн үйл ажиллагаа явуулдаг ажлын байртай

Хөрөнгийн сэлбэг хэрэгслийг хангах, засвар үйлчилгээ үзүүлэх боломжтой байх

Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байх

Нийлүүлэх эд хөрөнгөндөө баталгаа олгох боломжтой

Компанийн үйлчилгээний нөхцөл, процесс, нөхцөлийг зөвшөөрсөн байх

Хэрхэн санхүүгийн түрээсийн үйлчилгээг авах вэ?

Бүрдүүлэх материалын жагсаалт

1
Түрээслэх хөрөнгөө сонгох
2
Хүсэлт гаргах
3
Түрээсийг судлуулах
4
Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулах
5
Тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэх
6
Түрээсийн хөрөнгийг хүлээн авах

Харилцагчид

Хамтран ажилладаг байгууллагууд