Богд Лизинг ХХК нь харилцагчийн анхааралд “Түрээсийн алданги, Нөхцөл өөрчилсний шимтгэлээ тэглэлээ”
Богд Лизинг ХХК нь Коронавирус (COVID-19)-ийн халдварт өвчний тохиолдол Монгол улсад бүртгэгдэж, улмаар иргэд аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, харилцагчийн орлого бууран бизнесийн үйл ажиллагаа доголдож эхэлсэн харилцагч нартаа зориулан дараах хөнгөлөлтүүдийг үзүүлэн ажиллаж байна. Үүнд:
• Орлого нь саатсан харилцагчийн түрээсийн эргэн төлөлтийн хуваарьт 1 удаа өөрчлөлт оруулах
• Гэрээнд нөхцөл өөрчлөх үйлчилгээний шимтгэлийг тэглэх
• Хугацаа хэтэрсэн харилцагчийн нэмэгдүүлсэн хүүг төлбөрөөс чөлөөлөх
Харилцагч та орлого саатсаныг нотлох байгууллагын албан бичгийг өргөдлийн хамтаар Богд Лизинг ХХК-ний салбаруудад өөрийн биеэр ажлын өдрүүдэд 11:00-17:00 цагийн хооронд авчирна уу.